top of page
Home: Welcome
Glass Buildings

Юнити Ассет Менежмент ХОМК ХХК

Юнити Ассет Менежмент ХОМК ХХК нь хөрөнгө оруулалтын менежментий үйл ажиллагаа явуулах зорилгоор 2020 оны 4-р сард Юнити Капитал ХХК-ий охин компани болж байгуулагдсан.  

Компани нь олон нийт, мэргэжлийн болон байгууллагын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын хэрэгцээ, эрсдэл даах түвшинд нийцүүлэн тус бүрийнх нь онцлогт тохируулсан хөрөнгө оруулалтын удирдлагын үйлчилгээг үзүүлэхийг зорихын зэрэгцээ хөрөнгө оруулалтын түвшинд бизнес эрхлэгч, компаниудын хэрэгцээ, бодит чадавхитай уялдуулсан санхүүжилтийн шийдлийг хүргэхийн тулд тэдгээртэй нягт хамтран ажиллах зарчмыг  үйл ажиллагаандаа баримтлана.            

 Компаний Тухай

Юнити Ассет Менежмент ХОМК /хөрөнгө оруулалтын менежментийн компани/ ХХК нь 2020 оны 4-р сард Юнити Капитал ХХК-ий охин компани болж байгуулагдсан.  Компани нь Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай этгээд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг ба 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг СЗХ-ноос авснаар албан ёсоор олон төрлийн хөрөнгө оруулалтын сан байгуулах удирдах үйл ажиллагааг явуулах боломжтой болсон билээ.

Толгой компаний үүсэн байгуулагчдын ажил, мэргэжлийн туршлага, нэр хүнд, мэргэжлийн  сүлжээ нь сангийн хөрөнгө оруулагчид төдийгүй хөрөнгө оруулалтын үйлчилгээ авч байгаа компаниуддаа хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгө оруулалтын удирдлагын үйлчилгээ үзүүлэгч болох гол хүчин зүйлүүдийн нэг байх болно.

Бид санг байгуулж удирдахдаа нэг талаас, гадаад орчны нөхцөл байдлаас үүдэлтэй төрөл бүрийн хөрөнгө оруулалтын боломжуудыг анхааралтай судлах нөгөө талаас, зорилтот хөрөнгө оруулагчдынхаа өгөөжийн хүлээлт эрсдлийн мэдрэмж, чадвартай уялдуулах гэсэн үндсэн зарчмыг баримтлана.

Бид сангийн хөрөнгө оруулалтын бодлого, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ боловсруулах, хөрөнгө оруулалтын эрсдлийг үнэлж хөрөнгө оруулах болон хөрөнгө оруулалтын багцаа удирдахдаа өндөр түвшний мэдлэг, чанартай нөөцийг ашиглах бодлогыг баримтлах ба үүний тулд салбарын болон нарийн мэргэшлийн мэргэжилтнүүд, байгууллагуудтай бүх түвшинд хамтран ажиллана.

Урт хугацааны найдвартай үйл ажиллагаа үргэлж бидний зорилгын чухал хэсэг байсаар байх болно. Бид хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг даах зөвлөх, хөрөнгө, хуримтлалынх нь удирдагч байхыг зорин ажиллана.

Бид сангаар дамжуулан аливаа компанид хөрөнгө оруулахдаа үйл ажиллагааг нь анхааралтай судлан оновчтой нөхцөл бүхий санхүүжилтийн шийдэл гаргах замаар сангийн хөрөнгө оруулагчид төдийгүй тухайн компанидаа ч үнэ цэнэ бий болгохыг зорино.

Home: About

Үүсгэн Байгуулагчид ба ТУЗ

Мэргэжлийн Ёс Зүй, Өндөр Мэргэшил 

Юнити Ассет Менежмент ХОМК ХХК-ийн толгой компани Юнити Капитал ХХК-ий үүсгэн байгуулагчид нь өндөр түвшний мэргэжлийн боловсрол эзэмшсэн төдийгүй, санхүү, хуулийн зөвлөгөө, хүнсний үйлдвэрлэл, тээвэр ложистикийн салбарт тэргүүлэх байр суурьтай компаниудад удирдах дээд түвшинд амжилттай ажиллаж байсан туршлагатай ба одоо тус бүрийн бие даасан бизнес болон зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Сүүлийн 20 гаруй жил тэдгээрийн бий болгосон мэргэшил, туршлага, мэргэжлийн нэр хүнд болон Монгол улсын бизнес, эдийн засаг, эрх зүйн орчны талаарх өргөн мэдлэг нь компаний амжилтын чухал суурь тулгуур болох болно.

Home: Team
7R1A5108.JPG

ДҮГЭРСҮРЭН БАТ-ОЧИР

Юнити Капитал ХХК, Гүйцэтгэх Захирал, ТУЗ-ийн Гишүүн,Үүсгэн байгуулагч

Юнити Ассет Менежмент ХХК, Гүйцэтгэх Захирал, ТУЗ-ийн Гишүүн 

Бат-Очир нь Юнити Капитал ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг. Мөн тэрээр компанийн санхүү, хөрөнгө оруулалт, компанийн болон стратегийн удирдлага, удирдлагын мэдээллийн тогтолцоо зэрэг чиглэлүүдээр бие даасан зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тэрээр стратеги болон үйл ажиллагааны удирдлага, компанийн санхүү, удирдлагын мэдээллийн тогтолцоо, банк санхүү, хөрөнгийн зах зээл, санхүүгийн хэрэгслүүд, болон зах зээлийн эрсдлийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. 

Бат-Очир нь 20 гаруй жилийн хугацаанд Банк, санхүүгийн салбарын тэргүүлэх компаниудад өндөр мэргэшлийн болон дээд түвшний удирдлагын  үйл ажиллагааг амжилттай эрхэлж байсан.

Тэрээр санхүү, бизнесийн удирдлагын мэргэжлийн боловсрол, зэрэгтэй ба Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрх авсан.

ОДХҮҮ ЭРДЭНЭДАЛАЙ

Юнити Капитал ХХК, ТУЗ-ийн Гишүүн,Үүсгэн байгуулагч

Юнити Ассет Менежмент ХХК, ТУЗ-ийн Дарга 

Эрдэнэдалай нь Юнити Капитал ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг. Тэрээр “Melville Erdenedalai” Хуулийн нөхөрлөлийн түнш бөгөөд голчлон өндөр мэргэшил шаардсан уул уурхай, харилцаа холбоо, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, түлш шатахуун, санхүүгийн салбарын стратегийн хуулийн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг. Эрдэнэдалай нь Монгол улсын эрх зүйн орчинд уялдуулсан хэлэлцээр, өрсөлдөөн болон зохицуулалт, нэгдэх, нийлэх, санхүүжилт, үнэт цаас, бүтцийн өөрчлөлт, лиценз, хянан нийцүүлэлт зэрэг чиглэлүүдээр харилцагчиддаа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Эрдэнэдалай нь Монгол улс дахь Малтын Бүгд Найрамдах улсын өргөмжит консулаар ажилладаг.

OEdalai2.JPG
Altanbagana (1).jpg

ШИЙТУУ АЛТАНБАГАНА

Юнити Капитал ХХК, ТУЗ-ийн Дарга,Үүсгэн байгуулагч

Алтанабагана нь Юнити Капитал ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг. Тэрээр 2011 оноос Монголын тэргүүлэх уул уурхайн тээвэр, ложистикийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын нэг болох Терра Ехпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч ба Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 

Алтанбагана нь стратегийн удирдлага, маркетинг, шинэ бизнесийн үйл ажиллагаа, бизнес процессийн удирдлага, уул уурхайн ложистикийн чиглэлүүдээр ажил мэргэжлийн туршлагатай. Тэрээр шинэ залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд бүтээлч маркетинг, санхүүгийн технологийн чиглэлийн бизнесүүдэд хөрөнгө оруулсан.  

Алтанбагана нь хувийн бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээсээ өмнө Монгол улсын үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний салбарын тэргүүлэх компаниудад дээд түвшний удирдлагын ажил хийж байсан туршлагатай.

АРЪЯАСҮРЭН БАТБОЛД

Юнити Ассет Менежмент ХОМК ХХК, ТУЗ-ийн Хараат бус Гишүүн

Батболд нь "Грандлекс Партнерс" хуулийн нөхөрлөлийн үүсгэн байгуулагчдийн нэг бөгөөд түнш юм.

Тэрээр Ард Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хуулийн ахлах зөвлөх, Ард Даатгал ХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан ба Монгол улсын банк, санхүү, хөрөнгийн зах зээл, даатгалын салбарын үйл ажиллагаа төдийгүй хууль эрх зүйн орчны өндөр мэдлэгтэй.

Тэрээр Монгол улсын бичил санхүүгийн салбарыг бий болгоход идэвхтэй оролцсон төдийгүй Монгол улсын анхны банк санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулах улмаар одоогийн системийн 4 дэх том банк болох ХасБанкийг үүсгэн байгуулах удирдлагын багийн гишүүнээр ажилласан. Мөн тэрээр ХасБанк болон Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-иудын удирдлагын багт олон жил идэвхтэй ажилласан ба Ард Секьюритиз ХХК болон Ард Даатгал ХХК-иудын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай.

Батболд нь хуулийн салбарын боловсрол, санхүүгийн салбарын байгууллагуудын удирдлага, хууль эрх зүйн асуудлуудад идэвхтэй оролцож байсан туршлагаараа Монгол улсын банк, санхүү, хөрөнгийн зах зээл, даатгалын салбарын хууль эрх зүйн орчны шилдэг мэргэжилтнүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог.

Batbold photo.jpg
Home: Portfolio

САНГИЙН УДИРДЛАГЫН ЗАРЧИМ

Боломжийг холбож, Үнэ цэнийг бий болгоно.

Бид хөрөнгө оруулалтын сан байгуулж, удирдахдаа олон төрлийн хөрөнгө оруулалтын зорилт, хэрэгцээг хангах ялгаатай өгөөж-эрсдлийн түвшин бүхий хөрөнгө оруулалтын боломжуудад суурилсан бие даасан сангуудыг байгуулж хөрөнгө оруулагчдад санал болгох зарчмыг баримтална.

Сангийн хөрөнгийн өгөөж-эрсдлийг идэвхтэй удирдан сангийн хөрөнгө оруулалтын зорилгод хүрэхийн тулд сангаас оруулах хөрөнгө оруулалтыг тухайн санхүүжигчийн эрсдэл, санхүүжилтийн хэрэгцээтэй нь уялдуулах нь сангийн эрсдлийн удирдлагад баримтлах үндсэн зарчмуудын нэг байх болно.

Бид сангийн хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулалтын компаниудын аль алинд нь үнэ цэнэ бий болгох хөрөнгийн удирдлагын мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байхыг тэмүүлж ажиллана.

Бид харилцан ашигтай түншлэл, олон талт хамтын ажиллагаанд үргэлж нээлттэй байх бөгөөд Монголын улсын зах зээлийн одоо, ирээдүйн боломжоос хуваалцахыг хүсч байгаа дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд ямагт бэлэн байна.

Home: Contact

ХОЛБОО БАРИХ

Өрөө 203, Номадико бизнес төв, Велокс Оффисийн байр, Ж.Батмөнхийн гудамж 39/2, Сүхбаатар Дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар 14192, Монгол улс

Амжилттай илгээгдлээ

"ЮНИТИ ЗОРИЛТОТ ОРЛОГЫН САН НЭГ" ХОС ХХК

Мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан хувийн хаалттай хөрөнгө оруулалтын сан болох  “Юнити зорилтот орлогын сан нэг ХОС ХХК” үйл ажиллагаагаа 2021 оны 7-р сарын 26 өдрөөс эхлүүллээ.  Сангийн үйл ажиллагааг 2023 оны 9-р сарын 20 хүртэл явуулахаар төлөвлөж байна.

Сангийн хөрөнгө оруулалтын зорилго нь “зорилтот өгөөжийн түвшинд тогтмол орлого олохын зэрэгцээ хөрөнгө оруулалтынхаа үнэ цэнийг хадгалахад” оршино. Зорилтот өгөөж нь хэт өндөр эрсдэл үүрэхгүйгээр активийн хэмжээгээр нь эрэмбэлсэн хамгийн том, системийн нөлөө бүхий 4 банкны хадгаламжийн хүүний жилийн дундажаас хамгийн багадаа1.5 хувь болон түүнээс өндөр байхаар хөрөнгийн идэвхтэй удирдлагыг хэрэгжүүлнэ.

Сангийн хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлэх компаниудад дунд болон том хэмжээний тогтвортой үйл ажиллагаатай, менежментийн компаниас тогтоосон шаардлагад нийцсэн, үйл ажиллагааны орчин нь тогтвортой байх гэсэн үндсэн шалгууруудыг тавина. Боломжтой тохиолдолд хөрөнгө оруулах санхүүжилтийн хэрэгслийн нөхцөл, бүтцийг тухайн компаний эрсдлийн хүчин зүйлтэй уялдуулан менежментийн компани тогтооход оролцоно.

©2020 by Unity Asset Management IMC LLC.

bottom of page