top of page
7R1A5108.JPG

ДҮГЭРСҮРЭН БАТ-ОЧИР

Юнити Капитал ХХК, Гүйцэтгэх Захирал, ТУЗ-ийн Гишүүн,Үүсгэн байгуулагч

Юнити Ассет Менежмент ХХК, Гүйцэтгэх Захирал, ТУЗ-ийн Гишүүн 

Бат-Очир нь Юнити Капитал ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг. Тэрээр мөн бие даасан зөвлөх үйлчилгээг өөрийн Юнити Партнерс ХХК-р дамжуулан үзүүлдэг. Тэрээр стратеги болон үйл ажиллагааны удирдлага, компанийн санхүү, удирдлагын мэдээллийн тогтолцоо, банк санхүү, хөрөнгийн зах зээл, санхүүгийн хэрэгслүүд, болон зах зээлийн эрсдлийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. 

Бат-Очир нь 20 гаруй жилийн хугацаанд Банк, санхүүгийн салбарын тэргүүлэх компаниудад өндөр мэргэшлийн болон дээд түвшний удирдлагын  үйл ажиллагааг амжилттай эрхэлж байсан.

Тэрээр санхүү, бизнесийн удирдлагын мэргэжлийн боловсрол, зэрэгтэй ба Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй.

  • LinkedIn

АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА

Бат-Очир нь компаний санхүү, санхүүгийн эрсдлийн удирдлага, хөрөнгө оруулалт, стратеги, бизнесийн удирдлага, удирдлагын мэдээллийн тогтолцооны чиглэлүүдээр бие даасан зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ба 2019 онд өөрийн болон бусад үүсгэн байгуулагчдынхаа ажил мэргэжлийн туршлагад үндэслэн хөрөнгө оруулалтын удирдлагын болон бусад төрлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Юнити Капитал ХХК-ийг үүсгэн байгуулсан. 

Бие даасан зөвлөх үйлчилгээ үзүүлэхээсээ өмнө Бат-Очир нь ХасБанк болон Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-иудад 17 жил дээд түвшний удирдлагын ажил хийж байсан. Энэ хугацааны сүүлийн 5 жилд тэрээр ХасБанкны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх Захирал болон ТУЗ-ийн гишүүнээр ажилласан. Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдохын өмнө Бат-Очир нь Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанкинд Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал, Санхүү эрхэлсэн захирлын албан тушаалд ажиллаж байсан. Бат-Очирын ажил мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой хийж гүйцэтгэсэн зарим ажил, амжилтуудаас дурьдвал:

  • Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Монгол улсад хэрэгжүүлсэн бичил зээлийн төслийг амжилттай эхлүүлэхэд оролцсон ба улмаар төслийг Монгол улсын анхны банк бус санхүүгийн байгууллага болгох, өөр байгууллагатай амжилттай нэгтгэн ХасБанкийг үүсгэн байгуулах үйл явцад дээд түвшний удирдлагын багийн гишүүнээр ажилласан;

  • 1999-2013 онуудын хооронд ХасБанк болон Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн гадаад зээлийн болон өөрийн хөрөнгийн санхүүжилтийн нөхцлийг тодорхойлох, амжилттай татахад  төлөөлөх гол этгээдээр ажилласан. Эдгээр хэлцлийн санхүүжүүлэгчээр IFC, EBRD, FMO,KFW, ADB, Европ, Америкийн хөрөнгө оруулалтын сан болон банкууд ажилласан;

  • ХасБанк, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-иас Киргиз улсын банк бус санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулах, Хятад улсад жижиг зээлийн компани шинээр байгуулах хөрөнгө оруулалтын үнэлгээ болон хөрөнгө оруулах үйл ажиллагаанд голлох чиг үүрэгтэйгээр оролцсон.;

  • ХасБанкны 300 сая америк долларын Европийн дунд хугацааны өрийн бичгийн хөтөлбөрийг эхлүүлэх санаачилгыг гаргаж амжилттай бүртгүүлэх ажлыг удирдан чиглүүлсэн ба хөтөлбөрийн хамтарсан зохион байгуулагч, дилерээр ING болон UBS банкууд ажилласан.

  • Банкны Гүйцэтгэх захирлаар ажилласан  4 орчим жилийн хугацаанд банкны активийн хэмжээг 380 гаруй сая доллараас 1 тэрбум гаруй доллар хүртэл өсгөн системийн хэмжээний 4 дэх том банк болгосон;​

  • ХасБанкны билэг тэмдэг, өнгө төрхийг шинэчлэх, банкны үндсэн системийг солих, дата төвийн дэд бүтцийг олон улсын II түвшний шаардлагад нийцүүлэн өөрчлөх ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан; 

  • Монгол улсын зарим банкуудыг худалдан авах болон Филипин улсын банк худалдан авах хэлцлүүд дээр үнэлгээ хийх, хэлцлийн үе шатууд дээр зөвлөх ажлыг гүйцэтгэсэн;

  • МХБ дээр бүртгэлтэй компани нэмэлт хувьцаа гаргаж стратегийн хөрөнгө оруулагчид зарах хэлцлийн бүтцийг гаргах, амжилттай хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зөвлөхөөр ажилласан;

  • Монголын анхны санхүүгийн технологид суурилсан компани хувьцаагаа олон нийтэд МХБ-р дамжуулан зарах үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, засаглалын бүтэц болон холбогдох баримт бичгүүдийг боловсуулахад зөвлөхөөр ажилласан.

БОЛОВСРОЛ, МЭРГЭШИЛ

Олон улсын санхүүгээр мэргэшсэн Бизнесийн удирдлагын магистр,ОУ-ын Бизнесийн Сургууль, Брандайз Их Сургууль, MA, АНУ

Бакалавр: Санхүүч-Эдийн засагч, Бизнесийн Сургууль, МУИС, Монгол улс.

Тусгайлсан эрх болон сургалт

  • Монгол улсын үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрх, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо ӨЗБ

  • Мөнгөний зах зээлийн арилжааны эрхийн авах бэлтгэл сургалт, Люксембург, ATF.

  • Хэлэлцээрийн арга, хэрэгсэл-хөтөлбөр, Харвардын хуулийн сургууль, АНУ.

©2020 by Unity Asset Management IMC LLC.

bottom of page