top of page
Batbold photo.jpg

АРЪЯАСҮРЭН БАТБОЛД

Юнити Ассет Менежмент ХОМК ХХК, ТУЗ-ийн Хараат бус Гишүүн

Батболд нь "Гера Партнерс" Хуулийн нөхөрлөлийн үүсгэн байгуулагчдын нэг юм.

Тэрээр өмнө нь Ард Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хуулийн ахлах зөвлөх, Ард Даатгал ХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан ба Монгол улсын банк, санхүү, хөрөнгийн зах зээл, даатгалын салбарын үйл ажиллагаа төдийгүй хууль эрх зүйн орчны өндөр мэдлэгтэй.

Тэрээр Монгол улсын бичил санхүүгийн салбарыг бий болгоход идэвхтэй оролцсон төдийгүй Монгол улсын анхны банк санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулах улмаар одоогийн системийн 4 дэх том банк болох ХасБанкийг үүсгэн байгуулах удирдлагын багийн гишүүнээр ажилласан. Мөн тэрээр ХасБанк болон Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-иудын удирдлагын багт олон жил идэвхтэй ажилласан ба Ард Секьюритиз ХХК болон Ард Даатгал ХХК-иудын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай.

Батболд нь хуулийн салбарын боловсрол, санхүүгийн салбарын байгууллагуудын удирдлага, хууль эрх зүйн асуудлуудад идэвхтэй оролцож байсан туршлагаараа Монгол улсын банк, санхүү, хөрөнгийн зах зээл, даатгалын салбарын хууль эрх зүйн орчны шилдэг мэргэжилтнүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог.

  • LinkedIn - White Circle

АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА

Батболд нь олон төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын толгой компани болох Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хуулийн зөвлөх болон Ард Даатгал ХК-д Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирлаар ажилладаг. Батболд нь толгой компаний түвшинд хууль болон үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллах явцдаа шинэ бизнесүүдийг бий болгоход идэвхтэй оролцсон. Тэрээр санхүүгийн нэгдлийн шинэ компаниудыг шилжилтийн үеийн удирдлагаар хангахад голлох үүрэгтэйгээр оролцсон ба Монет Секьюритиз ХХК болон Ард Даатгал ХХК-дын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ард даатгал ХХК нь одоо хувьцаат компани болж өргөжин үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Ард санхүүгийн нэгдэлд ажиллахын өмнө Батболд нь НҮБ-ийн бичил зээлийн төслийг эхлүүлэхэд идэвхтэй оролцсон ба улмаар төслийг Монгол улсын анхны ББСБ болгох, өөр ББСБ-тай нэгтгэн ХасБанкийг үүсгэн байгуулах удирдлагын багийн гишүүнээр ажилласан. 2002-2009 онд тэрээр Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанкны үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажилласан. Энэхүү албан тушаалын хүрээнд тэрээр захиргаа, хүний нөөц, хууль, ТУЗ-ийн ажлын албыг хариуцдаг байсан. Энэ хугацаанд түүний удирдсан нэгжүүд нь Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанкны ирээдүйн өсөлтийг хангах үндэс суурийг тавих, найдвартай эх үүсвэрийн сувгуудийг бий болгох, хувь нийлүүлэгчдийн бүтцийг өөрчлөхөд үр дүнтэй дэмжин ажиллаж чадсан юм.

БОЛОВСРОЛ, МЭРГЭШИЛ

Хуулийн Магистр, Нагоя Их Сургууль, Япон улс.

Хуулийн Магистр, МУИС.

Хуулийн Бакалавр, МУИС.

Хэл шинжлэлийн Бакалавр, Отгонтэнгэр Их Сургууль.

©2020 by Unity Asset Management IMC LLC.

bottom of page