top of page
OEdalai2.JPG

ОДХҮҮ ЭРДЭНЭДАЛАЙ

Юнити Капитал ХХК, ТУЗ-ийн Гишүүн,Үүсгэн байгуулагч

Юнити Ассет Менежмент ХХК, ТУЗ-ийн Дарга 

Эрдэнэдалай нь Юнити Капитал ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг. Тэрээр “Melville Erdenedalai” Хуулийн нөхөрлөлийн түнш бөгөөд голчлон өндөр мэргэшил шаардсан уул уурхай, харилцаа холбоо, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, түлш шатахуун, санхүүгийн салбарын стратегийн хуулийн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг. Эрдэнэдалай нь Монгол улсын эрх зүйн орчинд нийцүүлсэн хэлэлцээр, өрсөлдөөн болон зохицуулалт, нэгдэх, нийлэх, санхүүжилт, үнэт цаас, бүтцийн өөрчлөлт, лиценз, хянан нийцүүлэлт зэрэг чиглэлүүдээр харилцагчиддаа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Эрдэнэдалай нь Монгол улс дахь Малтын Бүгд Найрамдах улсын өргөмжит консулаар ажилладаг.

  • LinkedIn - White Circle

АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА

Өөрийн хуулийн зөвлөх үйлчилгээг эхлүүлэхээс өмнө Эрдэнэдалай нь Hogan Lovells Mongolia хуулийн нөхөрлөлийн түншээр ажиллаж байсан ба түүнээс өмнө Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хууль, хянан нийцүүлэлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан. Дэд захирлын чиг үүргийн хүрээнд тэрээр хууль эрх зүйн зохицуулалтын асуудал хариуцахаас гадна компанийн гадаад хөрөнгө оруулалтын хэлцлийн эрх зүйн асуудлууд дээр дэмжиж ажилладаг байсан. Энэхүү ажлаас өмнө тэрээр Олон улсын санхүүгийн корпорацийн засаглал болон хуулийн чиглэлийн зөвлөх байсан. Үүнээс өмнө Эрдэнэдалай нь МУ-ын ЗГ болон Дэлхийн банкнаас санхүүгийн салбарт хамтран хэрэгжүүлсэн төслийн менежер болон Сангийн яамны хуулийн зөвлөхөөр ажилласан.  Эрдэнэдалайн ажил мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой хийж гүйцэтгэсэн зарим ажил, амжилтуудаас дурьдвал:

  • 1 тэрбум долларын өртөг бүхий төслийн Японы талын гүйцэтгэгчийн Монгол улсын ЗГ-тай хийх хэлэлцээрт зөвлөх, дэмжих үйл ажиллагаанд оролцсон;

  • Голлох хөгжлийн банкнаас Монгол улсын санхүү, аж үйлдвэрийн групп компанид олгосон 130 сая долларын шинэ зээл, барьцаат зээлийн нөхцлийг өөрчлөх хэлцэлд зөвлөхөөр оролцсон;

  • Гадаадын хөрөнгө оруулалттай компанид стратегийн уул уурхайн ордтой холбоотой компани, лиценз, зохицуулалт, болон бусад захиргааны чиглэлийн асуудлуудаар зөвлөж ажилласан;

  • Монгол улсын ААН-дээс гадаадын хөрөнгийн бирж дээр бонд гаргахад дэмжлэг үзүүлэх гадаадын банкуудад зөвлөхөөр ажилласан; 

  • Эгийн голын 315 МВ усан цахилгаан станцтай холбоотой асуудлууд болон түүнтэй холбоотой 1 тэрбум долларын Хятад улсаас авах зээлийн гэрээ байгуулах үйл ажиллагаанд зөвлөхөөр ажилласан;

  • ЗГ-ийн 5 тэрбум долларын олон улсын дунд хугацааны өрийн бичгийн хөтөлбөрийн хүрээнд гаргасан 500 сая долларын бондын үйл ажиллагаанд зөвлөхөөр ажилласан;

  • Монгол улсад 10-50МВ нарны цахилгаан станц байгуулах олон улсын болон бүсийн нарны эрчим хүчний цахилгаан станц хөгжүүлэгчдэд зөвлөж ажилласан;

  • EСБХБ- ны Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хууль, зохицуулалтын орчны шинэчлэлийн төсөлд зөвлөж ажилласан;

  • Гадаадын банк, санхүүгийн байгууллагуудад санхүүгийн түрээс, ISDA, GMRA зэрэг санхүүгийн хэлцлүүд хийхтэй холбоотой зөвлөж ажилласан;

  • Гадаадын болон Монголын компаниудад EPC, EPCM, барилгын гэрээний асуудлаар болон компани, лиценз, татвар, гадаадын шууд хөрөнгө оруулалт, газрын харилцаа болон лизингийн хуулийн асуудлуудаар зөвлөж байсан.

БОЛОВСРОЛ, МЭРГЭШИЛ

Хуулийн Магистр, Харвард Хуулийн Сургууль, АНУ

Хуулийн Магистр, Warwick University

Хуулийн Бакалавр, МУИС

Үйл ажиллагаа хүлээн зөвшөөрөгдөх захиргаа

  • Монгол улс

  • Нью-Йорк 

©2020 by Unity Asset Management IMC LLC.

bottom of page