top of page
Altanbagana (1).jpg

ШИЙТУУ АЛТАНБАГАНА

Юнити Капитал ХХК, ТУЗ-ийн Дарга,Үүсгэн байгуулагч

Алтанабагана нь Юнити Капитал ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг. Тэрээр 2011 оноос Монголын тэргүүлэх уул уурхайн тээвэр, ложистикийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын нэг болох Терра Ехпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч ба Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 

Алтанбагана нь стратегийн удирдлага, маркетинг, шинэ бизнесийн үйл ажиллагаа, бизнес процессийн удирдлага, уул уурхайн ложистикийн чиглэлүүдээр ажилласан туршлагатай. Тэрээр шинэ залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд бүтээлч маркетинг, санхүүгийн технологийн чиглэлийн бизнесүүдэд хөрөнгө оруулсан.  

Алтанбагана нь хувийн бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээсээ өмнө Монгол улсын үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний салбарын тэргүүлэх компаниудад дээд түвшний удирдлагын ажил хийж байсан туршлагатай.

  • LinkedIn - White Circle

АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА

Терра Ехпресс компаниа үүсгэн байгуулахаас өмнө, Алтанбагана нь Чоно группийн Гүйцэтгэх Захирлын ажил үүргийн хүрээнд группийн үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, зочид буудал, хөдөө аж ахуй, ложистикийн бизнесүүдийг хариуцан ажиллаж байсан. Тэрээр Монгол улсын шингэн хүнсний салбарын хамгийн том компани болох АПУ Трейдингийн Гүйцэтгэх Захирлаар ажилласан.

Алтанбагана нь МҮХАҮТ-н Компанийн Нийгмийн Хариуцлагын чиг үүргийг хариуцаж байсан. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тэрээр бизнесийн байгууллагууд, судалгааны байгууллагууд, маркетингийн судлаачид, эрдэмтэд, маркетингийн мэргэжилтнүүдийн санаачилгаар бий болсон Монголын Маркетингийн Холбоо ТББ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Тус холбоо нь Азийн маркетингийн холбооны гишүүн бөгөөд Монголын маркетингийн салбарын оролцогчдын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог дэмжих болон мэдээллийн эх үүсвэрээр хангагч болох зорилготой. 

Алтанбагана нь 2015 оны Форбес Монгол сэтгүүлийн шилдэг 40 Гүйцэтгэх захирлын нэг бөгөөд түүний удирдсан компаниуд байнга Монгол улсын шилдэг 100 компанийн тоонд багтдаг. Тэрээр МҮХАҮТ-ийн 2014, 2016, 2018 онуудын Шилдэг Энтрепренер шагналыг авч байсан.

 

БОЛОВСРОЛ, МЭРГЭШИЛ

Бизнесийн Удирдлагын Магистр-Энтрепренершип, Эдийн Засгийн Сургууль, Берлин хот, Герман улс.

Бакалавр-Санхүүч, Эдийн засагч, Бизнесийн Сургууль, МУИС.

©2020 by Unity Asset Management IMC LLC.

bottom of page